Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэлхийн алтны зөвлөлийн хуралдаанд оролцож, Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудын хамтаар “Лондонгийн зарчмууд” багц зарчимд гарын үсэг зурсан байна.

Дэлхийн алтны зөвлөлөөс баталсан энэхүү зарчмууд нь төв банкнуудын бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгож, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд оруулахад туслах зорилготой аж.

Дөрвөн улсын Төв банк “Лондоны зарчмууд” баримт бичигт гарын үсэг зурснаар худалдан авах алтны эх үүсвэрийг илүү хариуцлагатайгаар хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу