“Улаанбаатар хотод 15:00 цагийн байдлаар баруун талаас борооны үүл шилжин ирж байна.  Улмаар бороо өнөө шөнөдөө үргэлжлэн орж маргааш үдээс хойшдоо зогсох төлөвтэй, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүснэ” гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Үргэлжилсэн борооны улмаас хотын зарим байршил, гэр хорооллын айл өрхийн хашаа, гэр, байшин, орон сууцны хорооллын зоорины давхрууд усанд автах аюултай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
May be an image of map

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу