“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх “Солонгосын үндэсний төмөр зам” компанийн дэд захирал Им Жунгил тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.May be an image of 5 people and text
Уулзалтын үеэр талууд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээн дэх өнөөгийн хамтын ажиллагаа болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
May be an image of 10 people and text
Тухайлбал хоёр компанийн хооронд энэ оны 6-р сард байгуулсан харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр ойрын ирээдүйд хамтран ажиллах санал, төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу