Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд Хөдөө аж, ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон билээ. Эхний ээлжинд тус санд 52,4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 6092 хуулийн этгээдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан.

Энэ мэдээллээс харахад, 2012 онд “Монголын Прокуроруудын холбоо” Төрийн бус байгууллага Мал хамгаалах сангийн авлага болон бага оврын трактор авах зориулалтаар 41 сая 199 мянган төгрөгийн зээлийг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас авчээ. Гэвч одоог хүртэл төлөөгүй буюу төлөгдөөгүй зээлийн жагсаалтад байна. 

Монголын прокуроруудын холбоо гэх төрийн бус байгууллагын мэдээллийг шүүж үзэхэд хувьцаа эзэмшигчээр нь Цэндсүрэнгийн Бямбацогт, эцсийн өмчлөгчөөр нь Цоодолын Батболд бүртгэлтэй байна.

Үйл ажиллагааны чиглэл нь Прокурорын байгууллагын хөгжилд хувь нэмрээ оруулах, гишүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах гэжээ.

Ц.Батболд нь:

  • Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор
  • Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор
  • Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга
  • Нийслэлийн прокурорын орлогч 
  • Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор
  • БЗД-ийн Прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан.

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу