Сүүлийн 5 жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 21.2 хувь уул уурхай, олборлолт, 9.3 хувь боловсруулах үйлдвэрлэл, 10 хувь барилга, 10.4 хувь тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбарт хамаарч, уул уурхайн салбарт нас баралт хамгийн өндөр буюу 62 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэхүү тоон үзүүлэлтээс харахад аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг орхигдуулдаг, холбогдох хууль дүрэм, журам, үндэсний стандартын хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж  ХНХЯ-ны мэргэжилтнүүд үзэж байна.

Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй ажлын байрны эрсдэлийг бууруулах, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор албан даалгаврыг гаргажээ.

Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07/01 тоот албан даалгаврыг

  • Яамдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо,
  • Аймаг, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл,
  • Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар,
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд тус тус хүргүүлж,
  • Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,
  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хамтран ажиллахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас уриаллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу