Нүүрсний хулгайн хэрэгтэй зэрэгцүүлэн Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Тогтоолын төслөөр ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан юм. Ингэснээр төмөр замын гэрээнүүд ил болсон. “Нууц” гэсэн дардастай 20 жилийн хугацаатай гэрээг ил болгоно гэж төмөр замын ажлыг эхлүүлсэн экс Ерөнхийлөгч Х.Баттулга, төмөр замын бүтээн байгуулалтын ажилд идэвхийлэн оролцсон “Голомт”-ын Д.Баясгалан, хэзээ ч бараг ил болохгүй юм чинь гээд гэрээнд дэндүү итгэлтэй гарын үсэг зурсан А.Амундра нар хуулийн хавханд орчихсон байна.

Үеийн үед бизнесийн эрх ашгаа хамгаалахын тулд улстөрчидтэй дэндүү ойр явж ирсэн Голомтын Д.Баясгалан Х.Баттулгатай дөрөө харшуулан явах болж, арын өрөөнд нь “Белуга” архийг нь зөөсөн шиг төмөр замын ажлуудаа амжуулдаг байсан талаар учир мэдэх хүмүүс хэлдэг. Ер нь бол бусад бизнесийнхэндээ юу ч өгөлгүй бүгдийг нь хуу хамсанд зарим бизнесийнхэн гомдолтой явдгаа нуудаггүй юм билээ. 

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногт Филиппин улсаас авлига албан тушаалын хэрэг, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаад байгаа Т.Бадамжунайг Монгол Улсад авч ирсэн. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал Х.Баттулга бүх зүйлд буруутай. Т.Бадамжунайг монголд авч ирэхэд Х.Баттулгын хүмүүс хүмүүс над руу сошиалаар дайрсан гэх утга бүхий зүйл ярьсан байна лээ. Хуулийн сайд үүнийг санамсаргүй амнаасаа унагасан гэж харах ямар ч үндэслэл алга. Тиймээс Х.Баттулгад хүрэх түлхүүр нь Т.Бадамжунай байж. Цаашлаад “Хэрэг хуучрахгүй ээ!, гэдгийг энэхүү ярилцлагаар дамжуулж “Женко”-д тодорхой хэлж байна. 286 км төмөр замыг тавиулахгүй гэж ацалсан. Энэ хооронд Монгол Улс 80 их наядын боломжоо алдсан. Сайд болонгуутаа “Би барина” гээд 280 сая ам.доллароор овоолсон далан үүсгэсэн. Ядаж урд хилийг угтуулаад тавилгүй зөрүүлсэн. Тэрийг нь зам болгох гээд хуурамч концессоор “Бодь” групп авсан. “Женко”-гийн багийн найз “Голомт”-ын Д.Баясгалан. 18 их наядын концессыг шууд эзэмшсэн. Очоод аман дээрээ нийлээгүй. Холбох гэхээр 300 сая ам.доллар хэрэгтэй. Хүрээний гэдэг шиг “Женко”-гийн бузрыг дэлгэвэл далай шиг их юм гарна. Энэ хүн шүүх дээр очих ёстой. Үүнийг АТГ, прокуророос шаардана. Шударга ёс гэж байдаг бол Т.Бадамжунай, Б.Ганхуягтай, Д.Баясгалантай цуг шүүх дээр очих ёстой. Ингэж байж эргэлзээ тайлагдана” хэмээн зоримог ярьжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын үг бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг гэж харах ёстой юм. Үүнээс үзвэл хуулийн гар Х.Баттулгад хүрэхийн тулд Т.Бадамжунайгийн хэрэг, Д.Баясгалангийн 18 их наядын төмөр замын концессыг шууд байгуулсан асуудал шалгагдаж, зүгээр өнгөрөхгүй гэдэг нь харагдаж байна.

Д.Баясгалан олон жил бизнесийн салбарт явсан хүний хувьд хөшигний ард бүхнийг зохицуулж наана нь А.Амундра гэх залуугаар гарын үсэг зуруулсан нь түүнийг хөлдөө чирэх нь дээ. А.Амундра уснаас хуурай гарахын тулд Д.Баясгалан ахыгаа хуулийнханд барьж өгөөд мултрах гэж үзэх байх. Гэхдээ алинд нь ч тийм боломжийг хуулийн байгууллагынхан олгохгүй болов уу.

Удахгүй монголчууд “Голомт” хэмээх том айлын “эцэг” Д.Баясгалангийн хувь заяа хаашаа эргэхийг харах нь. Гуя дагуулж хүзүү гэгчээр хуулийнханд гогдуулан А.Амундра ч орж ирэх нь гэдэг нь шууд уншигдаж байна. Мандах нэг өдөр байхад туг бөхийлгөх өдөр ирдэг юм гэдгийг их л олон хүн шоронгийн хаалга татаж харуулах нь дээ.

Э.БОЛД

13 САНАЛ

  1. Женког ч төмөр замыг гацааж их ашиг олсон байх гэж боддог доо

  2. Энэ Амундарья түүний хойд эцэг Сособарам нар жинхэнэ луйварчид, хор найруулагчид мөнөөс мөн дөө. Голомтын Баясгалангийн тархийг сайн угаасандаа!!!!

  3. Зөв шүү хуултйн дээгүүр гишэгдэг томчууд гэж өөрсдийгөө дэндүү томоор бодсон луйварчидийг хууль байдгийг мэдрүүлэх цаг нь болсон байлгүй дээ женко гэж монгол ялна гэж сүржигэнсэн тархи угаагч нөхөрт том асуудал бий дээ

  4. Жонхуу, хужаа Баясаа 2 ыг шүүхийн тавцан дээр гаргаад зогсоочихож чадвал ч болж байна шүү

  5. Монголыг самарсан хулгайч нарын эд хөрөнгийг нь бүгдийг хурааж улсын орлого болговол таарна

    Энэ Амундра чинь нуА даа 10 портер сарнай өгдөг гар биздээ?!

  6. Тэр улс орныг хорлосон Баттулгаа шалгаж хориочээ! Хичнээн олон хүнийг хохироож муугийн үзэж зарим нь бурханы оронд очсон доо! Үйлийн үр гэж бдаг бол эдлэх цаг нь болсон доо! Муу муухай хорон санааны туйл!

  7. Энэ улсад юу ч хийх шаардлагагүй, хийсэн хүн буруудна. Өөрсдөө хийж чадахгүй, тэгсэн мөртлөө чаддаг хүнийг нь атаархаж үзэн ядна. Баясгалангийн хэвлэлийнхний өмнө өгсөн тайлбарыг сайн сонс, пооп улс төр сонссоор байгаад эрүүл ухаанаа алдсан зомбинуудаа

  8. Амундарийн хойд эцэг Сособарам гэгч өвгөн тааралдсан болгондоо баян тарган гэж гайхуулна. Амундарийн эх нь гэж цагтаа янхан байсан дэлгүүрийн худалдагчтай цуг ажиллаж байлаа. Их ч залтай эмгэн бий. Жинхэнэ нүүрсээр баяжсан луйварчид

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу