Охин нь дайны эсрэг зураг зурсны дараа Орост саатуулагдсан нэгэн эрийг хорих ангиас суллажээ.

Алексей Москалевын охин Маша “Дайн үгүй” ба “Украин алдаршиг” гэсэн өгүүлбэр бүхий зураг зурсан талаар 2022 онд цагдаад мэдээлэл ирсэн байна.

Хожим нь охины аавыг “Олон нийтийн сүлжээгээр Оросын армийг удаа дараа шүүмжилсэн” хэмээн буруутгаж, 2023 оны гуравдугаар сард түүнд “зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан” хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ.

Өнгөрсөн Мягмар гарагт, Москалевын Тула муж дахь хорих ангиас гарч, шоронгийн дүрэмт хувцастайгаа охиноо тэвэрч байгаа дүрс бичлэгүүд цахим хуудсуудаар тарсан байна.

OVD-Info Alexei Moskalev pictured being released from prisonОросын хүний ​​эрхийн байгууллагаас “ОВД-Инфогийн өмгөөлөгч Владимир Билиенко түүнийг суллагдсан талаар мэдээлсэн” гэж мэдэгджээ.

Москалев Оросын шоронд хоригдож байсан талаараа “Нэгд, өрөө нь зүгээр л эрүү шүүлтийн, эрүүдэн шүүх өрөө байсан. 2х1 метр, энэ юу болохыг та ойлгож байна уу?

Эхэндээ би ганцаараа байсан, дараа нь тэд хоёр дахь хүнийг оруулсан. Ингээд 2х1 метр хэмжээтэй өрөөнд хоёулаа суух болсон. Шал нь ялзарч, хаа сайгүй харнууд гүйлдэж байсан. Бохирын хоолойноос асар том хархнууд гарч ирж байв” хэмээн ярьжээ.

ОХУ-ын шоронгийн алба энэ талаар тайлбар хийгээгүй бөгөөд “Reuters” агентлагийн тайлбар өгөх хүсэлтэд хариу ирүүлээгүй байна.

A screen grab from a video released by local activists showing Masha, then 12

2022 онд тухайн үед 12 настай Маша дөрөвдүгээр сард “Украин алдаршиг” гэсэн бичигтэй Украины туг, пуужин, “Дайн үгүй” гэсэн өгүүлбэрийг Оросын далбааны хамт зурсны дараа гэр бүлд нь асуудал үүсчээ.

Москалев “Сургуулиас нь охины зурсан зургийн талаар цагдаад мэдэгдсэн байсан” гэж хэлсэн байна. Үүний дараа тэрбээр олон нийтийн сүлжээнд дайны эсрэг нийтлэл бичсэнийхээ төлөө торгуульжээ.

Мөн оны арванхоёрдугаар сард байранд нь нэгжлэг хийсэн бөгөөд урьд нь ижил төрлийн хэргээр ял эдэлж байсан тул Эрүүгийн хуулийн дагуу түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эрх баригчид Машаг эцгээс нь салгаж, хүүхдийн асрамжийн газарт, дараа нь салсан эхийнх нь асрамжид шилжүүлжээ. Москалевыг 2023 оны гуравдугаар сард хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

OVD-Info “Тэрбээр гэрийн хорионд орохыг хүсээгүй учир хөрш Беларусь руу дүрвэхийн тулд шүүх хуралд оролцоогүй. Дараа нь түүнийг саатуулж, дараа сард нь ОХУ-д шилжүүлсэн” гэж мэдээлжээ.

Хотын зөвлөлийн гишүүн Ольга Подольская өнгөрсөн жил BBC-д ярилцлага өгөхдөө “Үнэхээр гайхашруулсан. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд суух нь аймшигтай. Хоёр жилийн хорих ял бол хар дарсан зүүд юм” гэж ярьсан байна.

НҮБ-аас саяхан гаргасан тайланд дурдсанаар, 2022 оны хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Орост хүний ​​эрхийн асуудал эрс дордсонтой холбогдуулан энэ хэрэг гарчээ.

Мөрдөн байцаалтын явцад цагдаа нарын харгис хэрцгий байдал, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хэлмэгдүүлсэн, шинэ хуулиудыг ашиглан Кремлийг шүүмжлэгчдийг шийтгэх, чимээгүй болгох оролдлого гарч байгааг нарийвчлан тогтоосон байна.

Тус тайланд онцолсон хэргүүдийн дунд олны өмнө дайны эсрэг шүлэг уншсаныхаа төлөө долоон жил шоронд хоригдсон Артём Камардины хэрэг бий бөгөөд эрх баригчид “үзэн ядалтыг өдөөсөн” гэж үзжээ.

Тус тайланд, Оросын засгийн газрыг “Чухал яриа” гэж албан ёсоор нэрлээд буй, сургуульд заавал сургах хичээлийг нэвтрүүлэх замаар, хүүхдүүдийн дунд Украины мөргөлдөөний талаар үзэл бодлоо илэрхийлэхийг хориглосон гэж буруутгасан байна.

Мөн “Ийм хичээлд суухаас татгалзаж байгаа хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд дарамт шахалтад илүү их өртдөг” гэж нэмж дурдсан байна.

Эх сурвалж: BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу