“The Washington Post” (WP) сонин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн бодит  ус “ялалтын төлөвлөгөө” гэгч бүтэлгүйтсэнийг Украины мөргөлдөөнд “ядарч туйлдсан” АНУ болон Европ хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдээлжээ.

“WP”-ийн тоймч Ишан Тароорын хэлснээр, “Зеленскийн ялалтын төлөвлөгөө олон хүний ​​найдаж байсан бодит “ялалтаас” хол тасрах магадлалтай аж. Учир нь “далайн хоёр талд, тэр байтугай Украины хамгийн тууштай дэмжигчид ч Киевийн дайныг дуусгавар болгохын тулд барууныханд өгсөн хугацаа дуусч буйг хүлээн зөвшөөрч, илтэд дургүйлхсэн үзэл бодол илэрхийлэх болсон байна.

Тароор “Үүний зэрэгцээ барууны засгийн газрууд “Зеленскийн ‘хүслийн жагсаалт’-ын аль хэсгийг хэрэгжүүлэх талаар зөвшилцөлд хүрээгүй байна. Киев хамгийн сайндаа л мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээний үеэр барууны дэмжлэгийг хүлээж чадна” гэж  тэмдэглэжээ.

“WP”-д нийтлүүлсэн материалдаа зохиогч “2022 оны арванхоёрдугаар сард Зеленскийг Конгресст үг хэлэхэд “нижигнэсэн алга ташилт”-аар угтсан бол Бүгд найрамдах намын цөөн хэсэг л түүний айлчлалыг буруутгаж, Америкийн татвар төлөгчдийн асар их мөнгийг Украины батлах хамгаалах салбарт хуваарилж байна гэж шүүмжилж байсан”-ыг тэмдэглэжээ. Өнөөдөр америкчуудын дийлэнх нь ийм байр суурьтай байгаа аж.

Нэмж дурдахад, Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп болон түүний хамтрагч, сенатор Жэймс Дэвид Вэнс нар Киевийг дэмжих асуудалд эргэлзэж буйгаа онцолжээ.

Эх сурвалж: THE WASHINGTON POST, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу