Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейны Риффа хотод өчигдөр /2023.05.14/ эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Манай шигшээ баг өнөөдөр /2023.05.15/ Японы “Suntory Sunbirds” клубтэй монголын цагаар 16:30 минутаас тоглох хуваарьтай байна. Өнөөдрийн тоглолтод албан ёсны шууд дамжуулалт байхгүй. Харин манай багийн ивээн тэтгэгч Нахиа эмийн үйлдвэр компанийн цахим хуудсаар шууд дамжуулна.

Японы багийн тухайд, өчигдөр эхний тоглолтоо Тайландын “Diamond Food” клубтэй хийж, 3-0 харьцаагаар хожсон.

Тэмцээнд Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, Хятад, Хонгконг, Өмнөд Солонгос, Австрали, Индонез, Кувейт, Йемен, Монгол гээд нийт 16 улсын баг оролцож байна. 

Нэг хэсэг дөрвөн багтай бөгөөд манай баг C хэсэгт Японы (Suntory Sunbirds), Тайландын (Diamond Food–Fine Chef), Йемений (Khaypil) клубуудтэй орсон.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу