Ардчилсан нам (АН)-ын дарга Л.Гантөмөрийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр жүжигчин Ж.Баясгалан томилогджээ. Тэрбээр өдгөө АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Ж.Баясгалангийн тухайд, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д элссэн. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө дуу хоолойгоо хүргэхээ илэрхийлж, 2020 оны сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан удаатай.  

Тэрбээр АН-ын даргын зөвлөх болсон талаараа “Аль нэг намын буюу АН, МАН-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх ойлголт байж болохгүй. Монгол Улсад амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж бий. Тэр хүмүүст өдөр бүр тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрдэг хүний хувьд тулгамдсан асуудлуудыг нь шийдүүлэх, хууль эрх зүйн орчныг нь сайжруулахын төлөө дуу хоолойгоо өргөх болно” хэмээн хэвлэлд ярьжээ.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сараас комедиан Н.Амаржин АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу