Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2,475 төгрөг байгааг иргэд шүүмжилж, “хүүхэд өдөрт ийм бага өртөгтэй хоолноос хангалттай шим тэжээл авч чадахгүй байна” хэмээж буй. Энэ нь ч цахим сүлжээнд хөвөрч буй цэцэрлэгүүдийн хоолны зургаас харагдаж байгаа юм. Зарим цэцэрлэг бага үдийн хоолондоо чихэртэй ус өгч байх жишээтэй. 

Гэвч энэ асуудлыг 2024 оны төсөв батлах үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээгүй юм. УИХ-ын гишүүдийн зүгээс үүнд “Төсөвт дарамт болох учир нэмэх боломжгүй. Тиймээс хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжийн 50 мянгыг нь хоолны мөнгөнд нь суутгадаг болох нь зөв” хэмээсэн.

Тэгвэл Өмнөговь аймгийн удирдлагууд цэцэрлэгүүдийнхээ хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Зардлыг нь аймгийн төсвөөс гаргах аж. 

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолонд улсаас 2,475 төгрөг төсөвлөдөг бол аймгийн зүгээс 1,225 төгрөгөөр нэмэгдүүлж, 3,700 төгрөг болгосон байна. Ингэснээр дараах хоолыг өгөх ажээ. 

Х.ТҮШИГ

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу