“Тоонот” студийн залуу артист, реппер “ThunderZ” буюу Б.Өлзий-Учралын нэгэн шинэ мэдээ олны анхаарлыг татаад байна.No photo description available.

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэж нийслэл хотыг доргиогоод авсан төдийгүй 2022 оны “Шилдэг дебют-ээр тодорч байсан. Тэгвэл энэ удаа “нэгэн шинэ мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн боллоо” хэмээн олны гайхширлыг төрүүллээ.

Чухам залуу үеийнхний үлгэр жишээ авч даган дуурайдаг авьяаслаг залуу ямар мэдээлэл хийж олны нүдийг орой дээр нь гаргахыг одоогоор хэн ч мэдэхгүй байна.

Ирэх Пүрэв гарагт (2023.12.14) хэвлэлийн хурал хийхээр болсон гэх гэнэтийн зар нь түүний сонсогч, шүтэн бишрэгчдэд олон асуулт дагуулж байгаа биз. Урлагаа орхих болон томоохон шийдвэр гаргаж буй алдартнууд ийнхүү гэнэтийн хэвлэлийн хурал зарладаг ч ThunderZ-ын хувьд оньсого мэт чимээгүй байгаа нь хачирхалтай.

Түүний дууг сонсох дуртай, уран бүтээлээс нь эрч хүч, гайхалтай мэдрэмжийг авах дуртай сонсогчид нь ийнхүү пүрэв гарагт хийх хэвлэлийн хурлыг хүлээхээс өөр арга байхгүй бололтой.

Дашрамд дурдахад нэг зүйлд сэтгэл түгшин хүлээх нь таны эрүүл мэндэд тусгүй тул дараах дууг сонсож хүлээлтээ давж болох юм.

 

А.САЙХАН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу