Хотын дарга Х.Нямбаатар үйл ажиллагааныхаа үнэлгээгээр Д.Сумьяабазараас дээгүүр явна. 2023 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн түүний ажлын карьер өнөөдөр харьцангуй сайжирсан гэхэд болно. 3.5 хувьтай эхэлсэн түүний үнэлгээ нэгдүгээр сард 2.6 болтлоо буурсан ч эргэн нэмэгдэж эхлээд байна.
MEC судалгааны байгууллагаас улс төрчдийн рейтингийн судалгааг сар бүр гаргадаг. Ингэхдээ Улаанбаатар хотод оршин суудаг 980 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар авдаг юм. Энэ сарын үнэлгээгээр Хотын дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаанд судалгаанд оролцогчид  3.2 оноо өгчээ.
Асуулгад оролцсон иргэдийн 15 хувь нь “Ажил хийх гэж оролдож байгаа”, 12 хувь нь “Нийтийн тээвэр сайжирсан”, 10 хувь нь “Стадион ярьж эхэлсэн” гэх шалтгаанаар түүнд сайн үнэлгээ өгсөн байна. Харин 28 хувь нь “Улаанбаатар хотын агаарын бохирдол”, 18 хувь нь “Метро барих нь эргэлзээтэй”, 17 хувь нь “Худал попордог” зэргээр хангалтгүй дүгнэжээ.
Үүнээс харахад түүний ярьж, хийж эхэлсэн “метро”, “төв цэнгэлдэх хүрээлэн” зэргийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн ажлууд иргэдэд итгэл төрүүлэв бололтой. Хэрэв хийсэн ажил, хэрэгжүүлэх төсөл нь нүдэнд нь харагдаад байвал үнэлгээ нь улам л өсөх хандлагатай байна.
May be an image of 2 people and text

А.Сайхан

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу