АН-ын дарга Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Монголчуудынхаа энэ өдрийн амгаланг айлтгая. УИХ-ын сонгуулийн дүн мэдээг бүгд харж байна. АН-ыг дэмжсэн 440 мянга гаруй сонгогчдоо баярлалаа.

Парламентын 11 суудлаа 43 болгож чадлаа. АН бүрэн эв нэгдэлтэйгээ харуулахыг хичээн ажиллалаа. Бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан явдал ч гарлаа.

Өнөөдрийг хүртэл эрх баригч нам бодлогын алдаатай явж ирлээ. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Бид авлига, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно. Сонгуулийн үеэр булхай их явагдлаа.

АН энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа. Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй гэж харлаа. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу