Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр нар найм даван, үзүүр түрүүнд үлдлээ.

Хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдсанаас хөлийн цэцийн шийдвэрээр Даян аварга Н.Батсуурийг түрүүлсэнд тооцов.

Гэвч Улсын арслан Б.Орхонбаяр хөлийн цэцийн шийдвэрийг зөвшөөрсөнгүй, наадамчин олон барилдааныг дахиулахыг шаардлаа. Улмаар Улсын арслан Б.Орхонбаяр барилдааны бичлэгийг үзэж, хөлийн цэц шийдвэрээ дахин баталгаажуулснаар Даян аварга Н.Батсуурийг давсанд тооцлоо. Ингэснээр тэрбээр 37 насандаа Дархан аварга цол хүртэж байна. 

                     

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу