Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан Хотын дарга Д.Сумъяабазар руу баахан гомдлын үг шулуудаж, өнөөх нь хариу хэлэх гэсэн боловч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх микрафон олгоогүй талаар эх сурвалж ярьж байсан юм. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд С.Амарсайхан Хотын дарга Д.Сумъяабазар нарыг уучлалт гуйж одоо маргаанаа зогсоо хэмээн хэлсэн байдаг. Тэр нь ч үнэн болохыг баталж Хотын дарга Д.Сумъяабазар “Амарсайхан сайдтай Засгийн газрын хурлын үеэр үзэл бодлын зөрүүгээс болж муудалцсан асуудал бий. Хатуу үг хэлсэндээ гэр бүлийнхэнээс нь уучлалт гуйя” гэв. Нэг хэсэг нь Хотын даргыг эр хүн шиг зан гаргалаа гэж байсэн бол зарим нь бууж өглөө гэдэг “өдөөн хатгах” хандлага гаргав. Ер нь бол аль ч өнцгөөс харсан Д.Сумъяабазар түрүүлж уучлалт гуйснаараа өөртөө ашигтай байрлалаа авчихсан.

Харин Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч намраас хойш над руу болон гэр бүл рүү минь дайрсан гүтгэлэгтээ Д.Сумъяабазар дарга уучлалт гуйсан гээд өөр тийш нь мушгичихав. Товчхондоо над руу дайрсан тэр бүх дайралт, муу муухай бүхэн Д.Сумъяабазарын хийсэн зүйл шүү гэж түвэггүй ойлгогдохоор хэлчихсэн. Ер нь өнгөрөгч намар гэлтгүй хэдэн жилийн өмнөөс маш олон зүйл дээр Шадар сайд С.Амарсайхантай холбоотой тааруухан мессэжүүд нийгэмд цацагдсан. Тэр болгондоо бачуурч явтал аз болоход Д.Сумъяабазар уучлалт гуйж гарч ирснээр бүгдийг түүнд нааж нэрээ цэвэрлэх боломж гарсан гэж харсан бололтой.

Сонгууль дөхөж байхад намын эв нэгдлээ хангах эрхэм зорилго байхад зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хангах, нэр төрөө авч гарахын тулд Хотын даргаа давхар намначихав. Үнэндээ Д.Сумъяабазараас унах зүйл үгүй ч Шадар сайд С.Амарсайхан л алга урвуулахын хооронд хүн чанараа таниулж, цахим орчинд овлигогүй эр хэмээн адлуулж байх юм.

Өөрийгөө аварч, уснаас хуурай гарахын тулд хэнийг ч зольж чадах тийм араншинтай хүн Шадар сайд хийж байгаа бол нэг л өдөр Монгол Улс надад хамаагүй гэж хэлбэл гайхаад байх зүйлгүй юм байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу