“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн газрын дарга С.Энхзоригийн өрөөнд АТГ-аас яг одоо нэгжлэг хийж байна.

Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан А.Ариунболдыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хүдэр зөөх зориулалттай вагоныг хувийн хэвшилд давхар түрээсэлж ашиг олсон байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн тухай бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл А.Ариунболдын энэ хэрэгт хамсаатан байж болзошгүй гэж үзэн тус үйлдвэрийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Энхзоригийн албан өрөөнд АТГ-ын мөрдөгчид яг одоо нэгжлэг хийж байна. С.Энхзоригийн тухайд түүнийг тус үйлдвэрт Шадар сайд С.Амарсайхан томилуулсан гэсэн яриа байдаг.

        /“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн газрын дарга С.Энхзоригийн өрөө/

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу