Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас  2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байсан юм.

Тэгвэл, сэргээн засварлах ажлыг 12 цагийн дотор шуурхай зохион байгуулж дууссанаар /2023.07.26./ өнөөдрийн 12 цаг 09 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу