Засгийн газрын өчигдрийн /2023.09.20/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн танилцуулгыг хэлэлцсэн. Энэ үеэр ирэх онд Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ аймагт долоо, Архангай аймагт долоон томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан юм. 

Дарханд хэрэгжүүлэх төслийн нэг нь 10 мянган айлын орон сууц барих ажээ. Энэ ажлыг 72 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх бөгөөд эл мөнгийг 2024 оны улсын төсөвт бүрэн тусгахаар болсон байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт 10 мянган айлын орон сууц барих дэд бүтцийн иж бүрэн хангалт хийх шийдвэр гаргасан. 72 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ төсөл улсын төсөвт оруулна” гэсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу