Замын-Үүд дэх Гаалийн газар үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан өчигдөр (2023.10.17) болж өнгөрлөө. Барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, гарьд Ц.Бямба-Отгон, заан Б.Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглосон юм.

Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Од групп”, “Их Монгол” сан, “MGO trans” ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Оргихын Хангай зургаа даван түрүүллээ.
Тэрбээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харЪяат залуу бөх У.Мөнхтулгыг давсан. Үргэлжлүүлэн аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.
Шөвгийн дөрвөн бөх:
Улсын аварга О.Хангай
Улсын харцага Н.Золбоо
Улсын начин Б.Түмэндэмбэрэл
Улсын заан Б.Бат-Өлзий
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу