Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулсан. Уг илтгэлд цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийжээ. Ингэхдээ цэргийн алба хаагчаас ярилцлага авсан байна. Илтгэлд дурдсан цэргүүдийн яриаг цувралаар хүргэж байна. 

ТОХИОЛДОЛ 1:

…Зэвсэгт хүчин… “Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан… Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан” (2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс)

…Хилийн цэрэг…. намайг “Хониндоо яв, “П” минь. Түлш оруул, хоол хий” гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон “Миний эм болно шүү, тонгой” гээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан… 22:00 цагийн үед…. (Сум дундын … дугаар шүүхийн шийтгэх тогтоол)

ТОХИОЛДОЛ 2:

…Зэвсэгт хүчний анги… 2021 оны … дугаар сард түрүүч нарыг үгэнд орсонгүй гэсэн шалтгаанаар 2 дугаар ротын 16 тоот дасгалын 14 дүгээр байрлалаар 30-40 минут зогсоосон тул ахлагчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй…. (Хүний эрхийн Үндэсний Комиссын хяналт шалгалтын материал)

..Хилийн  цэргийн  … дүгээр ангийн заставын нэр бүхий гурван алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн долоон алба хаагчтай 2020 оны … сараас 2021 оны … сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, сунайлгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн… (Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтны гэмт хэрэгт холбогдсон цэргийн алба хаагчтай хийсэн ярилцлагаас)

…Зэвсэгт хүчинд … Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан, цэвэрлэгээ муу хийсэн, цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, сунайлгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн. (Сум дундын … дугаар шүүхийн шийтгэх тогтоол)

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу