Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Баян-Өлгий, Ховдын нутгаар, маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Маргааш өдөр Завханы хойд хэсгээр цасан шуурга шуурна” гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ. 
Иймд малчид, ард иргэдийг анхаарал болгоомжтой байж болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна. 
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу