УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Х сүлжээнд “Оройн мэнд. Ээжтэйгээ буузаа хамт чимхээд дуусгаж байна. Та нар амжуулж байгаа биз дээ. Хүйтний эрч сулрах нь” хэмээн бичиж, бууз чимхэж буй зургаа оруулсан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан дэгдээж, тэрбээр шүүмжлэлийн бай болов.

Иргэд “Бүгд хөлдүү бууз байна. Ээжийнх нь барьж байгаа буузны доод тал нь хавтгай, хөлдөөсөн бууз. Азаарны зураг авахуулах юм аа. Зурагчин чинь мэдэгдээд байна гэж хэлдэггүй юм уу, эсвэл мэдрэмжгүй зурагчин байна”, “Ингэж бүх зүйлийг хуурамч болгож амьдрах хэцүү биш үү”, “Тэнэг хүн хуурч байгаа юм шиг”, “Ганган хувцасаа өмсөж, бууз чимхдэг юм байна”, “Юун тавилттай бууз чимхэлт вэ” гэх мэтчилэн шүүмжилж, дургүйцлээ илэрхийлсэн юм.

Д.Өнөрболор гишүүн нүүр хуудастаа энэ талаар тайлбар хийсэн байна. Тэрбээр “Оройн мэнд. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харъяат, Улсын аварга малчин Ж.Хаянхярваагийнхаа гэрээс мэндчилж байна. Өчигдрийн жиргээ маань нилээн шуугиан тарьжээ дээ. Тавилттай гэж их шүүмжилжээ.

Цагаан сард зориулсан нэвтрүүлэгт оролцож байх үедээ зорьж авахуулсан зураг минь билээ. Удахгүй нэвтрүүлгээр уулзацгаая. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу