Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал тоолох төхөөрөмжийн талаар дараах мэдээллийг өглөө. 500 гаруй шинэ төхөөрөмж худалдаж авахын тулд 15 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд суулгуулж буй аж.

Энэ талаар тэрбээр “Сонгуулийн хар машин буюу санал тоолох төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 1-нд дуусна. Уг машины техникийн үзлэг, бүрэн бүтэн байдлыг бид 2022 онд багтаан хийсэн. Нэг бүрчлэн үзэж, нарийвчлан шалгасан. Шалгалтаар 2,243 төхөөрөмж хэвийн ажиллагаатай буюу цаашид ашиглах боломжтой гэсэн учир ТӨБЗГ-т хандаад, энэ төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацааг гурван жилээр сунгаж байгаа. 2021 онд ерөнхийлөгчийн сонгуулиар худалдаж авсан 250 төхөөрөмж шинээрээ байгаа. Ашиглахад ямар ч асуудалгүй. 200 гаруй төхөөрөмжийг сэлбэгээр болон акталж устгах шаардлагатай байгаа. 2024 оны сонгуулийн тооцооллыг урьдчилсан байдлаар гаргахад сонгогчдын тоо өсөхөөр байна. Хэсгийн хороодын тоог нэмнэ. Хамгийн сүүлийн ээлжит сонгууль буюу 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 2,087 хэсгийн хороотой байсан бол ирэх жилийн УИХ-ын сонгуулиар 2,100 гаруй хэсгийн хороо үүсэхээр тооцоо гарсан. Хэсгийн хороо нэмнэ гэдэг нь төхөөрөмжийн тоог нэмэх шаардлагатай гэсэн үг. Зарим хэсгүүдэд сонгогчдын тоо нэмэгдвэл төхөөрөмжийг хосоор нь тавих шаардлагатай болно. Ингээд тооцоход хуучин төхөөрөмжүүд хүрэлцэхгүй болж байгаа. Тиймээс Засгийн газарт хүсэлт тавьж, төсвийн тодотголд 500 гаруй шинэ төхөөрөмж худалдаж авахаар суулгуулсан. Үүнд 15 тэрбум төгрөг орно” гэлээ.  

2 САНАЛ

  1. Хар машинаар биш гараар тоолоочээ.энэнд их мөнгө зарж байхаар тэтгэврийн хөгшчүүлдээ өгчөөчээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу