УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.07/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Согтуу гэдгийг нь мэдсээр байж “Чи гайгүй байна, жолоо бариад хүргээд өгчих” гэж нэгийгээ машин бариулах тохиолдол гардаг. Энэ бол түгээмэл. Архи уусан гэдгийг нь мэдсээр байж жолоо бариулж машинд нь сууж явах, эсхүл жолоо барих гэхэд нь хориглоогүй бол тухайн зорчигчийг хамт торгох арга хэмжээ авч болох уу. Энэ талаар судалсан уу. Би бол тэр зорчигчийг хамтад нь торгомоор санагдаад байгаа юм” хэмээн асуув. 

Үүнд ажлын хэсгээс тодорхой хариулт өгсөнгүй. 

Х.ТҮШИГ

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу