УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Монгол Улс хачиг, хамуундаа баригдаад таталдаж байгаа борлон шиг болчихоод байна. Энэ нь авлигал. Төрийн бүх шатанд, хуулийн байгууллага дотор ч системийн авлига гэдэг зүйлд өртчихлөө. Нэг хүнд хариуцлага хүлээлгээд асуудал шийдэгдэхгүй. Нам, улс төржихгүйгээр явж байж үүний ард гарна” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу