Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаагаар өчигдөр (2024.03.14)

-49 хувьцаат компанийн 3,025,770 ширхэг хувьцаа 627,914,805  төгрөгөөр,

-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,835 ширхэг нэгж эрх 15,543,129 төгрөгөөр,

-Хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаас 2,500,000 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 72 ширхэг бонд 7,200,000 төгрөгөөр,

-Багцын арилжаанд 145,075 ширхэг үнэт цаас 382,562,775 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

-“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,576,000 юань буюу 11,534,499,840 төгрөгөөр,

-“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдэр 234,300 ам.доллар буюу 790,961,655 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 13,361,182,204 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу