Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид “Хөвсгөл эрчим” клубын нэрээр оролцож байгаа билээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдөр манай баг тэмцээний сүүлийн тоглолтоо 11:30 цагаас Японы “Hisamitsu Springs” клубтэй хийж, 0:3 харьцаагаар ялагдлаа. 

Тодруулбал, 

  • Эхний үе – Монгол (Хөвсгөл Эрчим) 15:25 Япон (Hisamitsu Springs)
  • Хоёрдугаар үе – Монгол (Хөвсгөл Эрчим) 7:25 Япон (Hisamitsu Springs)
  • Гуравдугаар үе – Монгол (Хөвсгөл Эрчим) 8:25 Япон (Hisamitsu Springs) гэсэн харьцаагаар тоглолт дууссан юм. 

Сануулахад, Дөрөвдүгээр сарын 25-29-ны хооронд хэсгийн тоглолтууд болж, дууссан. Манай баг B  хэсэгт байсан бөгөөд Тайландын (Daimond food), Казакстаны (Altay), Хятадын (Liaoning Donghua), Хонгконгийн (Hip hing) багуудтай өрсөлдсөн юм. Улмаар нэг хожил, гурван хожигдолтойгоор хэсгийн тоглолтоо дуусгасан билээ.  

Ингэснээр манайх хэсгийнхээ таван багаас дөрөвдүгээрт жагсаж, өчигдөр (2023.04.30)  А хэсгийн дөрөвт жагссан Ираны “Pakan Tehran” клубтэй тоглож, 0:3 харьцаагаар хожигдсон юм. Харин өнөөдөр сүүлийн тоглолтоо Японы клубтэй хийснээр шигшээ багийн энэ удаагийн аялал дууслаа. 

May be an image of 13 people and text that says 'MG. MGL MONGOLIA NATIONAL VOLLEYBALL TEAM'

May be an image of 6 people, people playing voleyball and text

May be an image of 4 people, people playing voleyball and text

May be an image of 9 people, people playing voleyball and text that says 'HUSLEN.P 2 MIAT MIAT MIAT 18 19 MAT 8'

May be an image of 4 people, people playing voleyball and text

May be an image of 8 people, people playing voleyball and text

May be an image of 2 people, people playing voleyball and text that says 'DDMS VTVcab JAVE GIẢI BÓNG CHUYỀN VÃ ĐỊCH CÁC CÂU LAC BỘ NỮ CHÂU Á CÚP VTVcab NĂM 2023 99 MIAT 8 MIAT'

12 САНАЛ

  1. Харин ч юм үзэж нүд тайлж явна. Залуу байна, өснө, дэвжинэ. Шантрахгүй байгаарай. Амжилт хүсье.

  2. Mnglchuud bagiin sportoor yavah boloogui yum bn Dotroo hagaraltai bolohoor tegj bgaa yum daa Zugeer l barildaad baij dee

  3. Сайн байсаан цаашид их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна

  4. Daraa daraagiin temtseendee sain beldeerei jaahan namdaad bnuu ta nar chadnaaingeed shantarch bolohgui goel togloj bnlee eseh ireedui bnaa hicheergeerei saihan bolnoo amjilt

  5. Улсын шигшээ багийг байнгын бэлтгэл сургуулилтиай, цалин урамшуулалтай болгох, олон улсын уралдаан тэмцээнд оролцуулж туршлага хуримтлуулах хэрэгтэй байх. Дасгалжуулагч нарыг сургах гадаадаас мэргжилтэн урьж ажиллуулах гээд МВХ анхаарах цаг нь болсон шүү.

  6. Монголчуул Мах иддэг болохоор яс хүнд илүүдэл жинтэй хөдөлгөөн удаан бн да

  7. Гэхдээ Хөвсгөл эрчим багийн гол сайн тошлогч нар зурган дээр алга бэ шүү. Гадаад охин, Хонгорзул, Цэцэгдэлгэр энэ тэо алга

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу