БНСУ-ын JTBC телевизийн “Couriers in Mongolia” буюу “Монгол дахь шууданчид” нэвтрүүлэг ирэх сарын 18-ны өдөр тус телевизээр цацагдах юм байна. Энэхүү нэвтрүүлгийн зураг авалтыг Монголд хийж, БНСУ-ын нэрт жүжигчин Жан Хьюг, Ча Тэ-хёнь, Хон Гюн, Кан Хун, дуучин Хон Гён Мин, Ким Жон күк нар оролцсон билээ.

Нэвтрүүлэгт оролцогчид Монголын өргөн уудам тал нутагт шуудангийн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж, 2000 км замыг хэрхэн туулсан тухай гарах юм байна.

Шуудан болон дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй Монгол Улсад Солонгосын жүжигчид, дуучид хэрхэн шууданч хийхийг уг шоунаас үзэх боломжтой бөгөөд нэвтрүүлгийн өвөрмөц шийдэл бусад нэвтрүүлгүүдээс эрс ялгарах аж.

Өмнө нь “Couriers in Mongolia” шоу нэвтрүүлгийн талаар “Энэ нь бусад нэвтрүүлгээс онцгой ялгарах бүтэцтэй, харь оронд өрнөх үйл явдал, сэтгэл хөдлөл үзэгчдийг уйдаахгүй” хэмээх тайлбартай мэдээлэл цацагдаж байжээ.

Уг шоу төслийг продюсер Ким Мин Сог, Пак Гын Хён нар санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тэд өмнө нь tvN-ийн ‘You Quiz on the Block’ болон JTBC-ийн ‘Handless Day” зэрэг кинонуудыг хамтран найруулж байсан аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу