Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон билээ. Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм.

Тодруулбал, тэрбээр сумын заан А.Тодмагнайг өвдөг шороодуулсныхаа дараа шанаан дээр нь дарж боссон. Үүнтэй нь холбогдуулан Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан юм.

Үүнтэй холбоотойгоор Улсын заан Б.Серик цахим хуудастаа “Үндэсний бөхийн холбооныхон шийдвэрээ эргэж нэг харж өгнө үү. Би барилдахад хэзээд бэлэн байгаа” хэмээн бичжээ.

Сануулахад, Б.Серик заан тухайн барилдааны дараа өөрийн үйлдэлдээ цахим хуудсаараа дамжуулан хүлцэл өчсөн билээ. Мөн тэрбээр эрхээ хасуулснаас хойш Монгол бөхийн өргөөнд болж буй барилдаануудад хөлийн цэц хийж буй.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу