Хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалин энэ сарын 1-ний өдрөөс эхлэн 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тохижилт үйлчилгээний компаниудын тендерийг дахин зарлана” гэж хэллээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар ТҮК-иудын 70 хувь хот тохижилт, ЗАА, дүүргийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хувийн компани байдаг. Хот зардлыг нь нэмсэн ч гуйлгаж ажил хийдэг. Одоо ийм асуудал байхгүй, бизнесийн зарчмаар явна.
Мөн ирэх жилээс тоног төхөөрөмжийн зээл олгож эхэлнэ. Тиймээс ажил хийе гэсэн сэтгэлтэй компаниуд нь ажлаа хийгээд явна. Тендерт одоо ажиллаж байгаа компаниуд оролцох боломжтой” гэлээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу